Манай хамт олон

Бид нэг гэр бүл шиг нягтарч, танд зориулж хамгийн гайхалтай аяллуудыг хамтдаа бүтээдэг. Танд мартагдашгүй сэтгэгдэл, насан туршийн дурсамж бэлэглэхийн төлөө бид сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна.

Яагаад манайхыг сонгох хэрэгтэй вэ?

24/7 Тусламж, дэмжлэг

Бид танд аяллын туршид, хэзээ ч, хаанаас ч холбогдож зөвлөгөө, тусламж авах боломжийг олгоно.

Нэмэлт нууц төлбөргүй

Бүх зардал эхнээсээ тодорхой. Аяллын явцад ямар нэгэн гэнэтийн, нуугдмал шимтгэл, төлбөр авахгүй.

Уян хатан захиалга

Таны төлөвлөгөө өөрчлөгдсөн үү? Санаа зоволтгүй, бид захиалгын хугацаа болон нөхцөлийг танд тохируулан өөрчлөх боломжийг олгодог.

Унаа тээвэр багтсан

Аяллын цэгүүд рүү очих болон буцах тухтай унаа тээврийн асуудлыг бид бүрэн хариуцна.

Бидний түүх

Яг л нэг гэр бүл шиг

Манай аяллын компани анх гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аялах дуртай тэрхүү тэмүүлэл дээрээс үүсэж байсан түүхтэй. Бид өнөөдөр ч тэр л сэтгэлээрээ, аялагч бүрийг өөрийн гэр бүлийн гишүүн мэт нандигнан тав тух, аюулгүй байдлыг нь хангаж, мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээсээр байна.

Хайж буй бүх аяллыг тань бид нээж өгнө

Бид Баруун Монголын экпедици, тусгай аяллуудад голлон анхаардаг бөгөөд танд зориулж хамгийн шилдэг хөтөлбөрүүдийг бэлдсэн. Та манай онцлох аяллуудаас сонголтоо хийх эсвэл өөрийн хүссэн аяллын маршрутыг гаргах боломжтой. Удахгүй аяллаар уулзацгаая!

Аялагчид

0 +

Аялалууд

0 +

Чиглэлүүд

0 +

Хөтөч

0 +

Удирдлагын баг

Таныг чиглүүлэх манай хамт олон

“Алтай Тайга”-ын бүхий л шилдэг хөтөлбөрүүдийг зангидаж, аяллын чанарыг тодорхойлогч удирдлагын багтай танилцаарай.

К. Гылымбек

Үүсгэн байгуулагч ба гүйцэтгэх захирал

45519650_495840710902027_5442168926370791424_n

Ж. Нямдэлгэр

Хамтран үүсгэн байгуулагч

Р. Айбек

Маркетингийн захирал

Аялагчдын сэтгэгдэл

2025-08-04
Миний хүлээлтээс давсан гайхалтай мэдрэмж!

Анх удаа Баян-Өлгийг зорихдоо жаахан эмээж байсан ч үнэхээр төгс аялал болж чадсан. Үйлчилгээ, хоол, байрлах газар гээд бүх зүйл нь яг л зураг дээрх шигээ харагдаж байсан. Энэ үнээр ийм чанартай үйлчилгээ авна гэж бодсонгүй. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ бүгдэд нь энэ аяллыг зуун хувь санал болгож байна!

Ш. Энхтамир  (Аялагч)

УБ Хот

2025-07-24
Асуулт болгонд маань шуурхай хариулж, тусалж байсанд баярлалаа

 Аялал эхлэхээс өмнө болон аяллын явцад ямар нэгэн зүйл тодруулах гээд холбогдоход дандаа маш хурдан хариулж, тусалж байсан. Хэрэглэгчийн тусламж, үйлчилгээ нь үнэхээр тасархай! АТБ аяллын турш бүх зүйлийг бэлдчихсэн, яг л хэлсэндээ байсан тул ямар ч санаа зовох зүйлгүй, тухтай амарлаа. Үнэхээр шилдэг хамт олон.

Г. Энх-Амар (Аялагч)

УБ Хот

2025-07-12
Хамгийн цэгцтэй, хамгийн сэтгэл ханамжтай аялал байлаа!

 Баян-Өлгийн аялалд 3 өдөр 2 шөнө явахдаа хугацаагаа маш үр ашигтай өнгөрүүлсэн. Хөтөлбөр нь маш тодорхой, гэр бааздаа ирж өдрийн хоолоо тухтай идчихээд дараагийн маршрут руугаа явдаг нь үнэхээр амар байсан. Бусад аяллууд шиг элдэв нэмэлт зардал, нуугдмал төлбөр байхгүй, бүх зүйл нь дотроо багтсан байгаа нь маш том давуу тал. Дараа заавал дахиж явна аа!

Г. Хишигням (Аялагч)

УБ Хот

Сонголтоо хийж чадахгүй байна уу? Бид танд тусалъя.

Онлайн чат

Бидэнтэй шууд чатаар холбогдоорой. Ажлын бус цагаар мессеж үлдээгээрэй

Дуудлага товлох

Та өөрт тохиромжтой цагтаа дуудлага хийх хуваарь гаргаарай

Утсаар ярих

Манай дугаар руу шууд залгаж, оператортой холбогдоорой