АТБ УБ ХОТООС ЭХЛЭХ ГАЙХАМШИГТ АЯЛАЛ 2026

Loading available options...

Танилцуулга

  • Үргэлжлэх хугацаа:7 өдөр 6 шөнө
  • Аялагчид:4 - 28 guests
  • Хэл:Англи, Монгол
Алтай Таван Богд бол Монгол улсын хамгийн баруун хязгаарт орших, байгалийн сүр хүч, гоо үзэсгэлэн хосолсон үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм.
Хамгийн гол 3 зүйл:
Хамгийн өндөр цэг: Монголын дээвэр гэгдэх Хүйтэн оргил (4374 м) энд байдаг.
Үлэмж байгаль: Монголын хамгийн том Потанины мөсөн гол болон үзэсгэлэнт Хотон, Хурган нууруудтай.
Дэлхийн өв: ЮНЕСКО-д бүртгэгдсэн эртний хадны сүг зураг болон казах, тува түмний өвөрмөц соёлтой.
Нэг өгүүлбэрээр: Энэ бол мөнх цаст сүрлэг оргилууд, аварга мөсөн гол, эртний түүхийг нэг дор хадгалсан Монголын хамгийн бахархалт газар юм.
Цааш

Аялалын хөтөлбөр

Бүгдийн үзэх

ӨДӨР-1 ХУРДНЫ ЗАМААР УЛААНБААТАР-БАЯН-ӨЛГИЙ

Маршрут: Улаанбаатар – Баян-Өлгий
Зохион байгуулалт: Тогтсон цагтаа цуглаж, бүртгэлээ хийлгээд Өлгий хотын зүг хөдөлнө.
Зам дагуу: УБ - Элсэн тасархай - Өвөрхангай - Баянхонгор - Говь-Алтай - Ховд - Баян-Өлгий

⚠️ Санамж: Эхний өдрийн замын хүнсийг аялагчид өөрсдөө хариуцна.

ӨДӨР-2 ӨЛГИЙ ХОТОД ИРЭХ, КАЗАК СОЁЛТОЙ ТАНИЛЦАХ

Замын аялал: Ховд аймгийн Буянт гол, Баян-Өлгий аймгийн дуу алдам үзэсгэлэнт Толбо нуураар зочилно.
Байрлах газар: Өлгий хотод ирж, Казак үндэстний өвөрмөц хийцтэй, орчин үеийн шийдэл бүхий гэр баазад байрлана (Халуун ус, шүршүүр, боловсон 00-той).
Хөтөлбөр:
- Өдрийн хоолоо хотын ресторанд зооглоно.
- Найрамдал толгой руу гарч, Өлгий хотыг дээрээс нь бүрэн тольдоно.
- Чөлөөт цаг: Аймгийн төв талбай, орон нутгийн музейгээр зочилж, дэлгүүр хэсэх боломжтой.

⚠️ Санамж: Оройн хоолыг аялагчид өөрсдийн зардлаар зохицуулна.

ӨДӨР-3 АТБ БЦГ-ОЙГОР НУТГИЙГ ЗОРИХ

Маршрут: Өлгий хот – Сонгинотын даваа – Ойгор
Өглөө: Гэр бааздаа өглөөний цайгаа уугаад, Алтай Таван Богдын зүг хөдөлнө.
Өдөр: Улаанхус сум, Хөх Хөтөлд өдрийн хоолоо идэж амраад цааш явна.
Онцлох цэг: Сонгинотын даваа дээр түр саатна. Тус даваанаас Сийлхэмийн нуруу болон АТБ сүрлэг уулсыг тольдох боломжтой.
Орой: Ойгор нутагт байрлах Казак үндэстний гэр баазад хүрч байрлан, оройн зоог барина. Хоолны дараа хамтдаа хөгжөөнт тоглоом тоглож, чөлөөт цагийг өнгөрүүлнэ.

ӨДӨР-4 ОЙГОР-АТБ БЦГ-ОЙГОР (Малчин оргил & Потанины мөсөн гол)

Байршил: АТБ-ын БЦГ
Өглөө: Өглөөний цаагаа уугаад, АТБ, Ерөнхийлөгчийн овооны зүг хөдөлнө.
Үзвэр, онцлох газрууд:
- Сүрлэг уулсын дунд орших үзэсгэлэнт Зүрхэн нуур (2 км алхана).
- Төрийн тахилгат овоо, Сүүн гол болон Монголын хамгийн том Потаниний мөсөн голтой танилцах.
Сонголттой аялал (Малчин оргилын авиралт):
- Малчин оргилд авирах аялагчид морио унаад аялалдаа гарна. (Энэхүү авиралтыг сонирхож буй аялагчид аяллын багт урьдчилан мэдэгдэх шаардлагатай).
- Оргил руу яваагүй аялагчид байгалийн сайханд бүргэдтэй зураг даруулах (хувийн зардлаар) боломжтой.
Хоол: Өдрийн хоолыг Гэр бааздаа эргэн ирж зооглоно.

АТБ-ХУРГАН, ХОТОН НУУР
Маршрут: Ойгор – Сүүн гол – Хотон, Хурган нуур
Алтай Таван Богдоос эх авч, Потаниний мөсөн голын ундаргыг тэтгэдэг Сүүн голын гүүрэн дээр түр саатаж зураг даруулна.
Үдээс хойш: Хурган, Хотон нуурыг холбосон хоолой голыг гүүрээр гаталж, нуурын эрэг дэх гэр баазад байрлана.
Түүх, байгалийн танин мэдэхүй: Энэхүү мөстлөгийн гаралтай цэнгэг уст нуурууд нь Ховд голыг тэтгэдэг бөгөөд 1731 оны түүхт "Хотон нуурын тулалдаан" болж байсан түүхтэй.
Чөлөөт цаг: Нуурын эргээр зугаалах, нууранд сэлж, тухлах. Оройн хоолны дараа амарна.

ӨДӨР-5 ХУРГАН, ХОТОН НУУР БАГА ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ

Өглөө: Өглөөний цайны дараа Түргэний уулсаас эх авч, 36 метрийн өндөр хаднаас шатлан унах Бага Түргэний хүрхрээ рүү аялна.
Явган алхалт: Аялагчид ой модон дундуур гол горхины чимээ, шувуудын жиргээ сонсон байгалийн сайхныг мэдэрч алхана. (Мориор явбал аялагчид өөрсдийн зардлаар).
Үдээс хойш: Бааздаа ирж өдрийн хоолоо идээд, хамтдаа хөгжөөнт тэмцээн, тоглоом зохион байгуулна.

Ховд голын эрэг дагуу Цэнгэл сумын зүг хөдлөх ба сумд дээр түр саатаж зураг даруулна. Өлгий хотын зүг хөдлөх ба Өлгий хотод ирээд нутгийн брендтэй дэлгүүрээр орж худалдан авалт хийх
Орой: Казак үндэстний амтат тусгай зоог барина.
Аяллын хаалт
00:00 цагт амрах.

ӨДӨР-6 ӨЛГИЙ ХОТ-УБ ХОТ

Өглөөний цайгаа уух

Тогтсон цагтаа цуглан УБ хотын зүг хөдлөх

ӨДӨР-7 УЛААНБААТАР ХОТ

Улаанбаатар хотод ирсэнээр манай адал явдал, дурсамж дүүрэн, Монгол эх орныхоо талаар илүү ихийг мэдсэн, бахархсан энэхүү аялал маань өндөрлөх юм.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС / АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Жуулчин тээврийн автобусны 2 талын зардал
  • Үйлчлэх LAND-300,200,100 LX-470 Пургон
  • Мэргэшсэн жолооч
  • Аялалд тусгагдсан хоол
  • Аяллын даатгал
  • Мэргэжлийн нутгийн хөтөч, тайлбарлагч
  • Морь унах төлбөр
  • БЦГ-ын хураамж
  • Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
  • Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ
  • Бусад зардал
  • Нэмэлт аяллын үзвэрүүд
  • Бүргэдчин айлд зочлох, бүргэдтэй зураг даруулах төлбөр
  • Ганцаараа гэрт байрлах бол нэмэлт төлбөр

Аяллын онцлох

  • Монголын дээвэр Хүйтний оргилыг харах
  • Потанины аварга мөсөн голоор алхах
  • Казах үндэстэн, бүргэдчин айлд зочлох
  • Үзэсгэлэнт Бага Түргэний хүрхрээ
  • Хотон, Хурган нуурын эрэгт тухлах

Цуцлах нөхцөл

Аялал эхлэхээс 5 хоногийн өмнө захиалгаа цуцалж, төлбөрөө 100% буцаан авах боломжтой.

Түгээмэл асуулт, хариулт (FAQ)

Аялалд гарахдаа хувийн бэлтгэл юу хангах вэ?

- Алтайн нутагт цаг агаар тогтворгүй байдаг тул дулаан хувцас, алхалтын гутал болон хувийн хэрэглээний зүйлсээ бэлдэх хэрэгтэй.

Хөтөлбөрт унаа тээвэр багтсан уу?

- Багтсан. Аялал эхлэх цэгээс (нисэх буудал эсвэл тохирсон байршил) аваад, аялал дуусаж үдэж өгөх хүртэлх бүх тээврийн үйлчилгээ хөтөлбөрт бүрэн багтсан байгаа.

Зөвхөн өөртөө зориулж хувийн аяллын маршрут гаргаж болох уу?

- Болно. Та манай бэлэн багцуудаас сонгохоос гадна өөрийн хугацаа, сонирхолд нийцүүлэн зөвхөн өөрийн багтаа зориулсан "Хувийн аялал" захиалж болно.

Аяллын явцад холбоо барих боломжтой юу?

- Манай баг хамт олон 24/7 тусламж, дэмжлэг үзүүлэх бөгөөд сүлжээгүй газруудад ч аяллын аюулгүй байдлыг ханган, холбоотой ажиллах болно.

Төстэй аялалууд