АТБ БАЯН-ӨЛГИЙГӨӨС ЭХЛЭХ АЯЛАЛ 3-ӨДӨР 2-ШӨНӨ

Loading available options...

Танилцуулга

  • Үргэлжлэх хугацаа:3 өдөр 2 шөнө
  • Аялагчид:4 - 28 guests
  • Аяллын төрөл:Хувийн аялал
  • Хэл:Англи, Монгол
Монгол Алтайн сүрлэг уулс, мөнх цаст оргилууд, тунгалаг нуур, Казак ард түмний өвөрмөц ахуй соёлтой танилцах мартагдашгүй аялалд таныг урьж байна.

АНХААРАХ ЗҮЙЛ: Энэхүү аялал маань шууд ӨЛГИЙ ХОТООС эхлэх бөгөөд 6-аас 8-р сарын хооронд зуны аяллын улиралд тасралтгүй зохион байгуулагдана.

Өлгий хотод тухлах: Казак үндэстний уламжлалт хийцтэй, орчин үеийн шийдэл бүхий гэр баазад байрлана.

Амтат зоог: Өдрийн хоолоо Өлгий хотын шилдэг ресторанд тухлан зооглоно.
Найрамдал толгой: Өлгий хотыг дээрээс нь бүрэн тольдож, дурсгалын зураг татуулна.
Чөлөөт цаг: Аймгийн төв талбай, орон нутгийн музейгээр зочилж, дэлгүүр хэсэж Казак гар урлалын брэндүүдтэй танилцах боломжтой.

⚠️ Санамж: Өлгий хот дахь оройн хоолоо аялагчид өөрсдийн сонголт, зардлаар зохицуулна.
Цааш

Аялалын хөтөлбөр

Бүгдийн үзэх

ӨДӨР-1 АТБ БЦГ-ОЙГОР НУТГИЙГ ЗОРИХ

Маршрут: Өлгий хот – Сонгинотын даваа – Ойгор
Өглөө: Гэр бааздаа өглөөний цайгаа уугаад, Алтай Таван Богдын зүг хөдөлнө.
Өдөр: Улаанхус сум, Хөх Хөтөлд өдрийн хоолоо идэж амраад цааш явна.
Онцлох цэг: Сонгинотын даваа дээр түр саатна. Тус даваанаас Сийлхэмийн нуруу болон АТБ сүрлэг уулсыг тольдох боломжтой.
Орой: Ойгор нутагт байрлах Казак үндэстний гэр баазад хүрч байрлан, оройн зоог барина.
Хоолны дараа хамтдаа хөгжөөнт тоглоом тоглож, чөлөөт цагийг өнгөрүүлнэ.

ӨДӨР-2 ОЙГОР-АТБ БЦГ-ОЙГОР (Малчин оргил & Потанины мөсөн гол)

Байршил: АТБ-ын БЦГ
Өглөө: Өглөөний цаагаа уугаад, АТБ, Ерөнхийлөгчийн овооны зүг хөдөлнө.
Үзвэр, онцлох газрууд:
- Сүрлэг уулсын дунд орших үзэсгэлэнт Зүрхэн нуур (2 км алхана).
- Төрийн тахилгат овоо, Сүүн гол болон Монголын хамгийн том Потаниний мөсөн голтой танилцах.
- Аялагчид байгалийн сайханд бүргэдтэй зураг даруулах (хувийн зардлаар) боломжтой.

Маршрут: Ойгор – Сүүн гол – Хотон, Хурган нуур
Өдрийн цайны дараа Алтай Таван Богдоос эх авч, Потаниний мөсөн голын ундаргыг тэтгэдэг Сүүн голын гүүрэн дээр түр саатаж зураг даруулна.
Үдээс хойш: Хурган, Хотон нуурыг холбосон хоолой голыг гүүрээр гаталж, нуурын эрэг дэх гэр баазад байрлана.
Түүх, байгалийн танин мэдэхүй: Энэхүү мөстлөгийн гаралтай цэнгэг уст нуурууд нь Ховд голыг тэтгэдэг бөгөөд 1731 оны түүхт "Хотон нуурын тулалдаан" болж байсан түүхтэй.
Чөлөөт цаг: Нуурын эргээр зугаалах, нууранд сэлж, тухлах. Оройн хоолны дараа амарна.

ӨДӨР-3 ХУРГАН, ХОТОН НУУР БАГА ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ

Өглөө: Өглөөний цайны дараа Түргэний уулсаас эх авч, 36 метрийн өндөр хаднаас шатлан унах Бага Түргэний хүрхрээ рүү аялна.
Явган алхалт: Аялагчид ой модон дундуур гол горхины чимээ, шувуудын жиргээ сонсон байгалийн сайхныг мэдэрч алхана. (Мориор явбал аялагчид өөрсдийн сонголтоор).
Үдээс хойш: Бааздаа ирж өдрийн хоолоо идээд, хамтдаа хөгжөөнт тэмцээн, тоглоом зохион байгуулна.
Өлгий хотын зүг хөдлөх ба Өлгий хотод ирээд нутгийн брендтэй дэлгүүрээр орж худалдан авалт хийх

Аяллын онцлох

  • Монголын дээвэр Алтай Таван Богд: Сүрлэг уулсыг тольдож, Ерөнхийлөгчийн овоонд мөргөн, хүсвэл Малчин оргилд авирах адал явдал.
  • Потанины аварга мөсөн гол: Монголын хамгийн том мөсөн гол дээгүүр алхаж, уулнаас эх авах цагаан өнгөт Сүүн голын гайхамшгийг харах.
  • Казак үндэстний өв соёл: Өлгий хотод уламжлалт хийцтэй тохилог гэр баазад тухлан, бүргэдчин айлын ахуйтай танилцаж, амтат тусгай зоог барих.
  • Хурган, Хотон нуурын диваажин: Мөстлөгийн гаралтай, үзэсгэлэнт цэнгэг уст нууруудын эрэгт амарч, түүхт газраар зугаалах.
  • Бага Түргэний шаталсан хүрхрээ: Ой модон дундуур, шувуудын жиргээ сонсон алхаж, 36 метрийн өндөр хаднаас буух хүрхрээг үзэх.
  • Мартагдашгүй Галын наадам: Аяллын хаалтаар одон багширсан Алтайн тэнгэрийн доор хамтдаа түүдэг гал тойрон дурсамж бүтээх.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС / АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • АТБ найдвартай унаа тээвэр: Сонголтоор Жийп (Land Cruiser 300,200,100 LX-470) эсвэл Пургон автомашин
  • Баруун бүсийн зам, давааг сайн мэдэх туршлагатай, мэргэшсэн жолооч
  • Орон нутгийн мэргэжлийн хөтөч, тайлбарлагч
  • Аяллын хөтөлбөрт заагдсан морь унах төлбөр
  • Байгалийн цогцолборт газрын бүх хураамж, татвар
  • Хөтөлбөрт тусгагдсан хоолууд
  • Хөтөлбөрөөс гадуурх нэмэлт хоол, ундаа
  • Бүргэдчин айлд зочлох болон бүргэдтэй зураг даруулах төлбөр
  • Ганцаараа гэрт байрлах тохиолдлын нэмэлт төлбөр
  • Хувийн хэрэглээний худалдан авалт, бэлэг дурсгал

Цуцлах нөхцөл

Аялал эхлэхээс 5 хоногийн өмнө захиалгаа цуцалж, төлбөрөө 100% буцаан авах боломжтой.

Түгээмэл асуулт, хариулт (FAQ)

Аялалд гарахдаа хувийн бэлтгэл юу хангах вэ?

- Алтайн нутагт цаг агаар тогтворгүй байдаг тул дулаан хувцас, алхалтын гутал болон хувийн хэрэглээний зүйлсээ бэлдэх хэрэгтэй.

Хөтөлбөрт унаа тээвэр багтсан уу?

- Багтсан. Аялал эхлэх цэгээс (нисэх буудал эсвэл тохирсон байршил) аваад, аялал дуусаж үдэж өгөх хүртэлх бүх тээврийн үйлчилгээ хөтөлбөрт бүрэн багтсан байгаа.

Зөвхөн өөртөө зориулж хувийн аяллын маршрут гаргаж болох уу?

- Болно. Та манай бэлэн багцуудаас сонгохоос гадна өөрийн хугацаа, сонирхолд нийцүүлэн зөвхөн өөрийн багтаа зориулсан "Хувийн аялал" захиалж болно.

Аяллын явцад холбоо барих боломжтой юу?

- Манай баг хамт олон 24/7 тусламж, дэмжлэг үзүүлэх бөгөөд сүлжээгүй газруудад ч аяллын аюулгүй байдлыг ханган, холбоотой ажиллах болно.

Төстэй аялалууд