Login to use
АТБ БАЯН-ӨЛГИЙГӨӨС ЭХЛЭХ АЯЛАЛ 3-ӨДӨР 2-ШӨНӨ
Location
Үргэлжлэх хугацаа
Баруун хязгаарын онгон зэрлэг байгаль, Бага Түргэний хүрхрээ...
Маршрут: Улаанбаатар – Баян-Өлгий
Зохион байгуулалт: Тогтсон цагтаа цуглаж, бүртгэлээ хийлгээд Өлгий хотын зүг хөдөлнө.
Зам дагуу: УБ - Элсэн тасархай - Өвөрхангай - Баянхонгор - Говь-Алтай - Ховд - Баян-Өлгий
⚠️ Санамж: Эхний өдрийн замын хүнсийг аялагчид өөрсдөө хариуцна.
Замын аялал: Ховд аймгийн Буянт гол, Баян-Өлгий аймгийн дуу алдам үзэсгэлэнт Толбо нуураар зочилно.
Байрлах газар: Өлгий хотод ирж, Казак үндэстний өвөрмөц хийцтэй, орчин үеийн шийдэл бүхий гэр баазад байрлана (Халуун ус, шүршүүр, боловсон 00-той).
Хөтөлбөр:
- Өдрийн хоолоо хотын ресторанд зооглоно.
- Найрамдал толгой руу гарч, Өлгий хотыг дээрээс нь бүрэн тольдоно.
- Чөлөөт цаг: Аймгийн төв талбай, орон нутгийн музейгээр зочилж, дэлгүүр хэсэх боломжтой.
⚠️ Санамж: Оройн хоолыг аялагчид өөрсдийн зардлаар зохицуулна.
Маршрут: Өлгий хот – Сонгинотын даваа – Ойгор
Өглөө: Гэр бааздаа өглөөний цайгаа уугаад, Алтай Таван Богдын зүг хөдөлнө.
Өдөр: Улаанхус сум, Хөх Хөтөлд өдрийн хоолоо идэж амраад цааш явна.
Онцлох цэг: Сонгинотын даваа дээр түр саатна. Тус даваанаас Сийлхэмийн нуруу болон АТБ сүрлэг уулсыг тольдох боломжтой.
Орой: Ойгор нутагт байрлах Казак үндэстний гэр баазад хүрч байрлан, оройн зоог барина. Хоолны дараа хамтдаа хөгжөөнт тоглоом тоглож, чөлөөт цагийг өнгөрүүлнэ.
Байршил: АТБ-ын БЦГ
Өглөө: Өглөөний цаагаа уугаад, АТБ, Ерөнхийлөгчийн овооны зүг хөдөлнө.
Үзвэр, онцлох газрууд:
- Сүрлэг уулсын дунд орших үзэсгэлэнт Зүрхэн нуур (2 км алхана).
- Төрийн тахилгат овоо, Сүүн гол болон Монголын хамгийн том Потаниний мөсөн голтой танилцах.
Сонголттой аялал (Малчин оргилын авиралт):
- Малчин оргилд авирах аялагчид морио унаад аялалдаа гарна. (Энэхүү авиралтыг сонирхож буй аялагчид аяллын багт урьдчилан мэдэгдэх шаардлагатай).
- Оргил руу яваагүй аялагчид байгалийн сайханд бүргэдтэй зураг даруулах (хувийн зардлаар) боломжтой.
Хоол: Өдрийн хоолыг Гэр бааздаа эргэн ирж зооглоно.
АТБ-ХУРГАН, ХОТОН НУУР
Маршрут: Ойгор – Сүүн гол – Хотон, Хурган нуур
Алтай Таван Богдоос эх авч, Потаниний мөсөн голын ундаргыг тэтгэдэг Сүүн голын гүүрэн дээр түр саатаж зураг даруулна.
Үдээс хойш: Хурган, Хотон нуурыг холбосон хоолой голыг гүүрээр гаталж, нуурын эрэг дэх гэр баазад байрлана.
Түүх, байгалийн танин мэдэхүй: Энэхүү мөстлөгийн гаралтай цэнгэг уст нуурууд нь Ховд голыг тэтгэдэг бөгөөд 1731 оны түүхт "Хотон нуурын тулалдаан" болж байсан түүхтэй.
Чөлөөт цаг: Нуурын эргээр зугаалах, нууранд сэлж, тухлах. Оройн хоолны дараа амарна.
Өглөө: Өглөөний цайны дараа Түргэний уулсаас эх авч, 36 метрийн өндөр хаднаас шатлан унах Бага Түргэний хүрхрээ рүү аялна.
Явган алхалт: Аялагчид ой модон дундуур гол горхины чимээ, шувуудын жиргээ сонсон байгалийн сайхныг мэдэрч алхана. (Мориор явбал аялагчид өөрсдийн зардлаар).
Үдээс хойш: Бааздаа ирж өдрийн хоолоо идээд, хамтдаа хөгжөөнт тэмцээн, тоглоом зохион байгуулна.
Ховд голын эрэг дагуу Цэнгэл сумын зүг хөдлөх ба сумд дээр түр саатаж зураг даруулна. Өлгий хотын зүг хөдлөх ба Өлгий хотод ирээд нутгийн брендтэй дэлгүүрээр орж худалдан авалт хийх
Орой: Казак үндэстний амтат тусгай зоог барина.
Аяллын хаалт
00:00 цагт амрах.
Өглөөний цайгаа уух
Тогтсон цагтаа цуглан УБ хотын зүг хөдлөх
Улаанбаатар хотод ирсэнээр манай адал явдал, дурсамж дүүрэн, Монгол эх орныхоо талаар илүү ихийг мэдсэн, бахархсан энэхүү аялал маань өндөрлөх юм.
Аялал эхлэхээс 5 хоногийн өмнө захиалгаа цуцалж, төлбөрөө 100% буцаан авах боломжтой.
Login to use
Location
Үргэлжлэх хугацаа
Баруун хязгаарын онгон зэрлэг байгаль, Бага Түргэний хүрхрээ...