Замын аялал: Ховд аймгийн Буянт гол, Баян-Өлгий аймгийн дуу алдам үзэсгэлэнт Толбо нуураар зочилно.
Байрлах газар: Өлгий хотод ирж, Казак үндэстний өвөрмөц хийцтэй, орчин үеийн шийдэл бүхий гэр баазад байрлана.
Хөтөлбөр:
- Өдрийн хоолоо хотын ресторанд зооглоно.
- Найрамдал толгой руу гарч, Өлгий хотыг дээрээс нь бүрэн тольдоно.
- Чөлөөт цаг: Аймгийн төв талбай, орон нутгийн музейгээр зочилж, дэлгүүр хэсэх боломжтой.
Санамж: Оройн хоолыг аялагчид өөрсдийн зардлаар зохицуулна.
Маршрут: Өлгий хот – Сонгинотын даваа – Ойгор
Өглөө: Гэр бааздаа өглөөний цайгаа уугаад, Алтай Таван Богдын зүг хөдөлнө.
Өдөр: Улаанхус сум, Хөх Хөтөлд өдрийн хоолоо идэж амраад цааш явна.
Онцлох цэг: Сонгинотын даваа дээр түр саатна. Тус даваанаас Сийлхэмийн нуруу болон АТБ сүрлэг уулсыг тольдох боломжтой.
Орой: Ойгор нутагт байрлах Казак үндэстний гэр баазад хүрч байрлан, оройн зоог барина.
Хоолны дараа хамтдаа хөгжөөнт тоглоом тоглож, чөлөөт цагийг өнгөрүүлнэ.
Байршил: АТБ-ын БЦГ
Өглөө: Өглөөний цаагаа уугаад, АТБ, Ерөнхийлөгчийн овооны зүг хөдөлнө.
Үзвэр, онцлох газрууд:
- Сүрлэг уулсын дунд орших үзэсгэлэнт Зүрхэн нуур (2 км алхана).
- Төрийн тахилгат овоо, Сүүн гол болон Монголын хамгийн том Потаниний мөсөн голтой танилцах.
- Аялагчид байгалийн сайханд бүргэдтэй зураг даруулах (хувийн зардлаар) боломжтой.
Маршрут: Ойгор – Сүүн гол – Хотон, Хурган нуур
Өдрийн цайны дараа Алтай Таван Богдоос эх авч, Потаниний мөсөн голын ундаргыг тэтгэдэг Сүүн голын гүүрэн дээр түр саатаж зураг даруулна.
Үдээс хойш: Хурган, Хотон нуурыг холбосон хоолой голыг гүүрээр гаталж, нуурын эрэг дэх гэр баазад байрлана.
Түүх, байгалийн танин мэдэхүй: Энэхүү мөстлөгийн гаралтай цэнгэг уст нуурууд нь Ховд голыг тэтгэдэг бөгөөд 1731 оны түүхт "Хотон нуурын тулалдаан" болж байсан түүхтэй.
Чөлөөт цаг: Нуурын эргээр зугаалах, нууранд сэлж, тухлах. Оройн хоолны дараа амарна.
Өглөө: Өглөөний цайны дараа Түргэний уулсаас эх авч, 36 метрийн өндөр хаднаас шатлан унах Бага Түргэний хүрхрээ рүү аялна.
Явган алхалт: Аялагчид ой модон дундуур гол горхины чимээ, шувуудын жиргээ сонсон байгалийн сайхныг мэдэрч алхана. (Мориор явбал аялагчид өөрсдийн сонголтоор).
Үдээс хойш: Бааздаа ирж өдрийн хоолоо идээд, хамтдаа хөгжөөнт тэмцээн, тоглоом зохион байгуулна.
Өлгий хотын зүг хөдлөх ба Өлгий хотод ирээд нутгийн брендтэй дэлгүүрээр орж худалдан авалт хийх
Аялал эхлэхээс 5 хоногийн өмнө захиалгаа цуцалж, төлбөрөө 100% буцаан авах боломжтой.
Login to use
Login to use