АТБ БАЯН-ӨЛГИЙГӨӨС ЭХЛЭХ АЯЛАЛ 4-ӨДӨР 3-ШӨНӨ

Loading available options...

Танилцуулга

  • Үргэлжлэх хугацаа:4 өдөр 3 шөнө
  • Аялагчид:4 - 28 guests
  • Хэл:Англи, Монгол
Монгол Алтайн сүрлэг уулс, мөнх цаст оргилууд, тунгалаг нуур, Казак ард түмний өвөрмөц ахуй соёлтой танилцах мартагдашгүй аялалд таныг урьж байна.

АНХААРАХ ЗҮЙЛ: Энэхүү аялал маань шууд ӨЛГИЙ ХОТООС эхлэх бөгөөд 6-аас 8-р сарын хооронд зуны аяллын улиралд тасралтгүй зохион байгуулагдана.

Өлгий хотод тухлах: Казак үндэстний уламжлалт хийцтэй, орчин үеийн шийдэл бүхий гэр баазад байрлана.

Аймгийн төв талбай, орон нутгийн музейгээр зочилж, дэлгүүр хэсэж Казак гар урлалын брэндүүдтэй танилцах боломжтой.
Цааш

Аялалын хөтөлбөр

Бүгдийн үзэх

ӨДӨР-1 ӨЛГИЙ ХОТОД ИРЭХ

Замын аялал: Ховд аймгийн Буянт гол, Баян-Өлгий аймгийн дуу алдам үзэсгэлэнт Толбо нуураар зочилно.
Байрлах газар: Өлгий хотод ирж, Казак үндэстний өвөрмөц хийцтэй, орчин үеийн шийдэл бүхий гэр баазад байрлана.
Хөтөлбөр:
- Өдрийн хоолоо хотын ресторанд зооглоно.
- Найрамдал толгой руу гарч, Өлгий хотыг дээрээс нь бүрэн тольдоно.
- Чөлөөт цаг: Аймгийн төв талбай, орон нутгийн музейгээр зочилж, дэлгүүр хэсэх боломжтой.

⚠️ Санамж: Оройн хоолыг аялагчид өөрсдийн зардлаар зохицуулна.

ӨДӨР-2 АТБ БЦГ-ОЙГОР НУТГИЙГ ЗОРИХ

Маршрут: Өлгий хот – Сонгинотын даваа – Ойгор
Өглөө: Гэр бааздаа өглөөний цайгаа уугаад, Алтай Таван Богдын зүг хөдөлнө.
Өдөр: Улаанхус сум, Хөх Хөтөлд өдрийн хоолоо идэж амраад цааш явна.
Онцлох цэг: Сонгинотын даваа дээр түр саатна. Тус даваанаас Сийлхэмийн нуруу болон АТБ сүрлэг уулсыг тольдох боломжтой.
Орой: Ойгор нутагт байрлах Казак үндэстний гэр баазад хүрч байрлан, оройн зоог барина.
Хоолны дараа хамтдаа хөгжөөнт тоглоом тоглож, чөлөөт цагийг өнгөрүүлнэ.

ӨДӨР-3 ОЙГОР-АТБ БЦГ-ОЙГОР (Малчин оргил & Потанины мөсөн гол)

Байршил: АТБ-ын БЦГ
Өглөө: Өглөөний цаагаа уугаад, АТБ, Ерөнхийлөгчийн овооны зүг хөдөлнө.
Үзвэр, онцлох газрууд:
- Сүрлэг уулсын дунд орших үзэсгэлэнт Зүрхэн нуур (2 км алхана).
- Төрийн тахилгат овоо, Сүүн гол болон Монголын хамгийн том Потаниний мөсөн голтой танилцах.
- Аялагчид байгалийн сайханд бүргэдтэй зураг даруулах (хувийн зардлаар) боломжтой.

Маршрут: Ойгор – Сүүн гол – Хотон, Хурган нуур
Өдрийн цайны дараа Алтай Таван Богдоос эх авч, Потаниний мөсөн голын ундаргыг тэтгэдэг Сүүн голын гүүрэн дээр түр саатаж зураг даруулна.
Үдээс хойш: Хурган, Хотон нуурыг холбосон хоолой голыг гүүрээр гаталж, нуурын эрэг дэх гэр баазад байрлана.
Түүх, байгалийн танин мэдэхүй: Энэхүү мөстлөгийн гаралтай цэнгэг уст нуурууд нь Ховд голыг тэтгэдэг бөгөөд 1731 оны түүхт "Хотон нуурын тулалдаан" болж байсан түүхтэй.
Чөлөөт цаг: Нуурын эргээр зугаалах, нууранд сэлж, тухлах. Оройн хоолны дараа амарна.

ӨДӨР-3 ХУРГАН, ХОТОН НУУР БАГА ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ

Өглөө: Өглөөний цайны дараа Түргэний уулсаас эх авч, 36 метрийн өндөр хаднаас шатлан унах Бага Түргэний хүрхрээ рүү аялна.
Явган алхалт: Аялагчид ой модон дундуур гол горхины чимээ, шувуудын жиргээ сонсон байгалийн сайхныг мэдэрч алхана. (Мориор явбал аялагчид өөрсдийн сонголтоор).
Үдээс хойш: Бааздаа ирж өдрийн хоолоо идээд, хамтдаа хөгжөөнт тэмцээн, тоглоом зохион байгуулна.
Өлгий хотын зүг хөдлөх ба Өлгий хотод ирээд нутгийн брендтэй дэлгүүрээр орж худалдан авалт хийх

Аяллын онцлох

  • Монголын дээвэр Хүйтний оргилыг харах
  • Потанины аварга мөсөн голоор алхах
  • Казах үндэстэн, бүргэдчин айлд зочлох
  • Үзэсгэлэнт Бага Түргэний хүрхрээ
  • Хотон, Хурган нуурын эрэгт тухлах

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС / АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • АТБ найдвартай унаа тээвэр: Сонголтоор Жийп (Land Cruiser 300,200,100 LX-470) эсвэл Пургон автомашин
  • Баруун бүсийн зам, давааг сайн мэдэх туршлагатай, мэргэшсэн жолооч
  • Орон нутгийн мэргэжлийн хөтөч, тайлбарлагч
  • Аяллын хөтөлбөрт заагдсан морь унах төлбөр
  • Байгалийн цогцолборт газрын бүх хураамж, татвар
  • Хөтөлбөрт тусгагдсан хоолууд
  • Хөтөлбөрөөс гадуурх нэмэлт хоол, ундаа
  • Бүргэдчин айлд зочлох болон бүргэдтэй зураг даруулах төлбөр
  • Ганцаараа гэрт байрлах тохиолдлын нэмэлт төлбөр
  • Хувийн хэрэглээний худалдан авалт, бэлэг дурсгал

Цуцлах нөхцөл

Аялал эхлэхээс 24 цагийн өмнө захиалгаа цуцалж, төлбөрөө 100% буцаан авах боломжтой.

Түгээмэл асуулт, хариулт (FAQ)

Аялалд гарахдаа хувийн бэлтгэл юу хангах вэ?

- Алтайн нутагт цаг агаар тогтворгүй байдаг тул дулаан хувцас, алхалтын гутал болон хувийн хэрэглээний зүйлсээ бэлдэх хэрэгтэй.

Хөтөлбөрт унаа тээвэр багтсан уу?

- Багтсан. Аялал эхлэх цэгээс (нисэх буудал эсвэл тохирсон байршил) аваад, аялал дуусаж үдэж өгөх хүртэлх бүх тээврийн үйлчилгээ хөтөлбөрт бүрэн багтсан байгаа.

Зөвхөн өөртөө зориулж хувийн аяллын маршрут гаргаж болох уу?

- Болно. Та манай бэлэн багцуудаас сонгохоос гадна өөрийн хугацаа, сонирхолд нийцүүлэн зөвхөн өөрийн багтаа зориулсан "Хувийн аялал" захиалж болно.

Аяллын явцад холбоо барих боломжтой юу?

- Манай баг хамт олон 24/7 тусламж, дэмжлэг үзүүлэх бөгөөд сүлжээгүй газруудад ч аяллын аюулгүй байдлыг ханган, холбоотой ажиллах болно.

Төстэй аялалууд